Хятад улсад 6 сарын дараа коронавирусийн халдвараар хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ


2021-01-15 11:26:25

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24.763 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 3.4 сая гаруй хүн вирусээр өвчлөөд байна. Тус улсад сүүлийн 10 гаруй хоног өвчлөл бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа юм.

Манай олон аймагтаа хил залгаа Буриадад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 27.857 болжээ. Мөн Тувад 23, Алтайн БНУ-д 76, Өвөр Байгальд 227 тохиолдол нэмж батлагдсан байна. 

Харин Хятад улсад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 179 тохиолдол батлагдаж, нийт 97.933 болжээ. Мөн тус улсад 6 сарын дараа коронавирусийн халдвараар хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ.

Мутацид орсон коронавирусийн халдвар дэлхийн 52 улс оронд бүртгэгдээд байна. Сүүлийн үед халдварын тархалт нэмэгдсэн нь дээрх мутацид орсон вирустэй холбон тайлбарлаж байгаа юм. Үүнтэй холбоотой дэлхийн олон оронд  эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү