Хятад 165 тохиолдол бүртгэгдсэний 50 хувьд нь шинж тэмдэг илрээгүй байна


2021-01-21 11:29:33

БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 165 тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 99.191 боллоо.

Бүртгэгдсэн нийт тохиолдлын 50 хувь нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Хубэй мужид 4000 хүнийг тусгаарлах зорилгоор шинэ байрыг барьжээ.

Дэлхий дахинд коронавиурсийн эсрэг вакцин үйлдвэрлэл нэлээн идэвхитэй явагдаж байна. Одоогоор 60 гаруй вакцин эмнэлзүйн туршилтыг дуусгаад байгаа билээ. ДЭМБ-аас 15 вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохоор үнэлгээ хийж байна.

2020.12.31-нд анхны вакцинд зөвшөөрөл өгсөн билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 51 улс оронд 54.3 сая тун вакциныг хийгээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү