Орос Донбассыг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжилж байна


2022-08-16 12:55:42

Орос Украины дайн зогсохгүй бол дэлхий нийт сүйрлийн эрсдэлд орно гэж Дэлхийн цөмийн хяналтын байгууллага мэдэгдэв. Харин НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Олон улсын атомын энергийн агентлагийнхныг Украины Запорожжиа цөмийн станцад хийсэн айлчлалыг цуцалсан гэсэн Оросын албаныхны буруутгалыг няцааж, бидэнд хориглох эрх нь байхгүй гэжээ. Одоогоор Европын хамгийн том атомын цахилгаан станцыг Оросын цэргүүд бүсэлсэн байгаа юм.

Орос улс Латин Америк, Ази, Африкийн холбоотнуудад дэвшилтэт зэвсгээ худалдахаас гадна цэргийн технологи хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Мөн Ерөнхийлөгч Владимир Путин хуягт машин, их буу, байлдааны нисэх онгоц, нисгэгчгүй онгоц, өндөр нарийвчлалтай зэвсгийг дээрх улсуудад санал болгож Орост болсон олон улсын зэвсгийн экспод Оросын зэвсэг “дээд” гэж хэлжээ. Украиныг довтлох ажиллагаа удаашралтай, Орост их хэмжээний хохирол учруулсан гэж барууныхан дүн шинжилгээ хийсэн ч Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донбасс дахь довтолгоогоо аажмаар ахиулж байна. Москвагийн үзэж байгаагаар “чөлөөлөх” ажиллагаа амжилттай явж байна гэжээ.

Орос улс жилд 15 тэрбум ам.долларын зэвсгийн борлуулалтаараа дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Энэ нь дэлхийн экспортын зах зээлийн бараг тавны нэг юм. Эдгээрийн ихэнхийг Энэтхэг, Хятад, Египет, Алжир улс авдаг байна.

Эх сурвалж: News week

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү