Украины тал, ОХУ пуужингийн цохилтод бэлдэж байна хэмээн болгоомжилж эхэллээ


2022-08-19 10:46:20

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат “Бид ОХУ-аас ирэх болзошгүй пуужингийн цохилтод бэлэн байх ёстой” гэж мэдэгджээ. Тусгаар тогтнолын баярын үеэр Владимир Путин дайралт хийж болзошгүй байна. Беларусь руу чиглэсэн Оросын цэргүүдийн хөдөлгөөн эрс ихсэж, сум, Искандер болон бусад төрлийн пуужингийн тээвэрлэлт нэмэгдсэн. ИЛ-76 онгоц ОХУ-аас Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр ниссэн. Бид зэвсэг нийлүүлдэг гэж үзэж байна. Украин-Беларусийн хилээс 15 милийн зайд орших Зиабровка нисэх онгоцны буудалд пуужин хадгалах Оросын хүчин чармайлт Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйгийн санааг зовоож эхэлсэн гэж тэр хэлжээ.

Харин Залужный “Бүгд Найрамдах Беларусь улсын хилийн дагуух пуужингийн цогцолборуудын байршил Зиабривка нисэх онгоцны буудалд байгаа нь асуудал болсон. Мөн Орос Украин-Беларусийн хилийн ойролцоо С-400 систем, агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт зэвсгийг хадгалж байгаа нь Оросын дараагийн алхмуудын таамаглах боломжгүй түгшүүр төрүүлж байна гэж Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Герашенко хэлэв.

Эх сурвалж:The Daily Beast

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү