Флоридагийн матар, могойнууд Иан хар салхинд сүйдсэн байшингуудыг тойрон эргэлдэж байна


2022-10-06 13:36:34

Флоридагийн баруун өмнөд хэсэгт 4-р зэрэглэлийн хүчтэй шуурга болж Санибел арал дахь  байшингуудыг сүйтгэсэн юм. Суурингаас хол газар байрладаг арлыг эх газартай холбодог цорын ганц зам болох Санибелийн гарцын хэд хэдэн хэсгийг хүчтэй шуурга эвдсэн. Албаныхан шуурганд өртсөн газраас одоогоор 1000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Иан хар салхины улмаас сүйдсэн Флоридагийн байшингуудын эргэн тойронд матар, могойнууд олноор эргэлдэж байна. “Иргэд амьдрах боломжгүй газар олон байна” гэж Санибелийн галын ахлах Уильям Бриско CNN-д ярьжээ.

Эх сурвалж: ИНСИДЕР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү