Миссисипи мөрний усны түвшин багассанаас хөлөг онгоц аялалаа дуусгаж чадаагүй байна


2022-11-21 12:55:52

Миссисипи мөрний хойд зүг рүү явж буй Викинг голын аялалын хөлөг онгоц усны түвшин бага байгаа тул аялалаа дуусгаж чадаагүй байна. Онгоцны багийн мэдэгдэлд “Миссисипи мөрний усны түвшин ер бусын бага байгаа нь голын зарим хэсгийг хааж, хойд болон өмнөд чиглэлийн бүх тээврийн хөдөлгөөнд нөлөөлсөн” гэж мэдэгджээ. Аялал жуулчлалын шугамаас зочдод энэ асуудлын талаар мэдэгдсэн боловч хэдэн зорчигч өртсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Викинг Миссисипи хөлөг 386 зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 2022 онд баригдсан гэж тус компанийн цахим хуудсанд бичжээ. Викинг 10-р сард Сент-Полаас Нью Орлеан руу 12,999 ам.долларын үнэтэй 15 хоногийн аялал хийдэг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү