Маск, Трампын зөрчилдөөн

Элон Маск, Дональд Трамп хоёрын нийтлэг зүйл бол тэд нийгмийн сүлжээн дэх хамгийн нөлөө бүхий консерватив хүмүүс юм. Маск өнгөрсөн аравдугаар сард 44 тэрбум ам.доллараар худалдаж авсан олон нийтийн сүлжээ Twitter-ээ консерватив үзэлтнүүдийн тулгуур болгохоор шийдсэн.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Флорида мужийн Бүгд найрамдах намын захирагч Рон ДеСантис гэж зарласнаас Трамп Маск 2-ын зөрчилдөөн эхэлсэн. 44 настай ДеСантис, 76 настай Трамп, Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд чухал өрсөлдөгчид гэж тооцогдож байгаа юм.
Тэр “Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад 82 нас хүрнэ. Энэ нь Америкийн Нэгдсэн Улс гэлтгүй ямар ч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллахад дэндүү хөгшин юм Хэрэв ДеСантис 2024 онд Ж.Байдентай өрсөлдөх юм бол ДеСантис амархан ялах болно. Тэр сонгуулийн сурталчилгаа хийх шаардлагагүй” гэжээ.
Сэтгэгдэл бичих: