Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна
2023-03-22 14:27:03

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2016 оны сонгуулийн өмнөхөн порно жүжигчин Сторми Даниэлст мөнгө төлсөн хэргээр Нью-Йоркийн тангарагтны шүүх удахгүй буруутгах төлөвтэй байна. Тусгай тангарагтны шүүх дахин хуралдаж, яллах дүгнэлтийг гардуулах санал хураалт явуулах юм.
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Түүнийг яллавал Трамп баривчлагдаж, Манхэттэний эрүүгийн шүүхэд яллагдагчаар татна. Трамп одоо Флорида дахь Мар-а-Лаго амралтын газарт байгаа юм. Трамп бол жирийн яллагдагч биш.
Хуулиараа түүнийг нууц алба үргэлж хамгаалдаг. Прокурорууд түүнийг шүүх танхимд гав зүүлгүйгээр оруулахыг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: Yahoo News
Сэтгэгдэл бичих: