F-16 онгоц худалдаж авахад нь туслах “олон улсын эвсэл” байгуулжээ
2023-05-23 15:10:54

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевийн нисгэгчдийг нисгэгчдийг сургахад дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг Украины нисэгчид жолоодож сурах юм.
Японд болсон “Их 7”-ын удирдагчидтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Байден хэлсэн үгэндээ Их Британи, Нидерланд хоёр Украины Оросын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтаа сайжруулахын тулд F-16 онгоц худалдаж авахад нь туслах “олон улсын эвсэл” байгуулж байна гэж мэдэгдсэнээс хэд хоногийн дараа дээрх шийдвэр гарсан юм.
Ерөнхийлөгч Владимир Зеленский Байдены шийдвэрийг сайшааж, “Энэ нь манай армийг тэнгэрт хүчирхэгжүүлэх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.Гэвч шинжээчид тийрэлтэт онгоц нь сайн ч эмзэг талуудтай гэдгийг анхааруулжээ
Сэтгэгдэл бичих: