Бидний тухай

Манай сайтыг сонгон уншдаг та бүхэндээ баярлалаа

Цахим сүлжээ эрчимтэйгээр хөгжиж, хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн салбарт цахим хэвлэл хүч түрэн орж ирж, мэдээ мэдээллийн урсгал уншигч таны өмнө цахим сүлжээгээр шууд хүрдэг болсон.

buzznews.mn сайт нь 2013 оны 06 сарын 23-ны өдөр уншигчидтайгаа анх учран золгож байв. Одоо “Монголчууд чадна аа” гэсэн энгийн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Учир нь “Энгийн бүхэн агуа байдаг” гэх үг бий. Иймээс манай сайтыг сонгон уншдаг бүх Монголчууд зорьсон бүхэндээ хүрч, мөрөөдөл бүхнээ биелүүлэх “Монголчууд чадна аа” гэсэн итгэлтэйгээр урагшилж, давшилж байхыг ерөөгөөд энэхүү уриаг дэвшүүлсэн юм.

Интернэт, мэдээлэл харилцаа, технологийн салбар үргэлж шинэчлэгдэж, дэвшиж байна. Иймд манай сайт ч цаг үеэсээ хоцролгүй хөл нийлүүлэн алхах үүднээс 2014 оны 09 дүгээр сард шинэчлэгдэж, шинэчилсэн хувилбараа 09 сарын...-нд уншигчиддаа хүргэлээ.

Манай сайт нь Монголын Сайтуудын холбооны гишүүн. Улс төрийн халуун үйл явдал, урлаг, соёлын мэдээ мэдээлэл, дэлхий дахинд өрнөж буй сонирхол татсан бүхнийг та бүхэндээ хүргэхийн зэрэгцээ Үндэсний үйлдвэрлэл, шинийг санаачлагч бүхнийг дэмжин ажиллаж байна.

Хийж бүтээхийг эрмэлзэж, эсвэл бүтээж байгаа хэн ч манай сайтад хандаж, өөрсдийн хийж бүтээснээ олон нийтэд таниулан сурталчилахад манай үүд хаалга нээллтэй гэдгийг дуулгая. Учир нь Монголчууд чадаж байгааг дэлхий нийт сонсох ёстой.

Иймээс та бүхэн манай сайтад хандах бол манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн buzznews.mn сайтын хамт олон

Холбоо барих

Э-Шуудан:buzznews_mn@yahoo.com
Утас: 96054123

Сэтгэгдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах утас: 96054123