Х.Баярмаа: "Хиртээгүй сарнай" кино миний хайр дурлалын тухай өгүүлнэ


2021-11-22 10:26:44

Хас фильм” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ. Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.

“Хас урлан” энтертайнментийн ээлжит уран бүтээл болох “Хиртээгүй сарнай” нэртэй уран сайхны кино бүх кино театраар нээлтээ хийлээ. Энэ үеэр жүжигчин О.Амгаланбаатар, эвлүүлгийн найруулагч Х.Гүен нар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Мөн Соёлын яамны хүндэт жуух бичгээр Т.Амар, Г.Золбоот нарыг шагнав.

Ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатар: Манай кинонд  залуу хүмүүсийн гаргасан алдаа  ямар эвгүй байдалд хүргэдэг болохыг, хүн ер нь зөв амьдрах ёстой гэх санааг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн. Тухайн уран бүтээлийн цаана маш олон хүний зүрх сэтгэл хамтын ажлын үр дүн байдаг. Энэ удаа 60 гаруй  уран бүтээлчид оролцсон. Бид анх гуравдугаар сараас эхлэн зураг авалтаа хийсэн боловч багаараа Covid-19 халдвар туссан.  Мөн хэд,  хэдэн удаа хол хорионд орлоо. Кино зохиолын хувьд өнгөрсөн жилийн арван сард эхэлж 7-8  шүүлтүүрээр орсны дараа бүтсэн юм. Ер нь миний хувьд кино уран бүтээлдээ аль болох санаа авууштай, амьдралд сэрэмжлүүштэй сэдвийг хөнддөг. Түүнчлэн орчин үеийн киноны зураг авалтын шийдлүүдийг оруулж өгсөн. Уг кино нь уянгын триллер жанрын уран бүтээл юм. Ямарч үед зүрх сэтгэлээрээ маш их хичээж их ажилладаг. Энэ удаагийн кинонд залуучууд түлхүү оролцсон нь сайхан санагдалаа. Хамгийн гол нь энэ уран бүтээлээ зориулж хийлээ.

Жүжигчин Х.Баярмаа: Хиртээгүй сарнай кино бол миний хайр дурлалын тухай өгүүлэх анхны гол дүрийн кино болсон. Бэрхшээлтэй зураг авалтууд их байсан. Хавар, намар, зун, өвөл гээд 4 улирлыг дамжлаа. Зохиол маань ч гэсэн жил гаруйн хугацаанд бичигдсэн. Кинонаас маань залуус зөв амьдраасай буруу зүйл огт хийж болохгүй гэдгийг харуулахыг хүслээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү