Баянгол дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдад сургалт зохион байгууллаа


2022-10-05 16:14:21

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтэс, албадуудын дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл үр дүнг сайжруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх, ажлаа бүрэн, зөв төлөвлөх, тайлагнах, байгууллага, нэгжид дотоодын хяналтыг сайжруулах замаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах зорилгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа. 

Сургалтад дүүргийн үндсэн 12, харьяа 25 хэлтэс албадын ахлах мэргэжилтнүүд болон дотоод хяналт хариуцсан албан тушаалтан, хууль эрх зүйн мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хороодын алба хаагчид, бичиг хэргийн ажилтнууд зэрэг мэдээ, тайлан гаргах чиг үүргийг хэрэгжүүлж буй 67 албан хаагч хамрагдлаа.   

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү