Сураггүй болсон 2 иргэний цогцосыг олжээ


2021-04-27 10:32:08

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” хэмээх газар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан 2 хүн сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй/, Б/21 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 26-ны өдрийн 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.   

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар иргэн Л нь энэ сарын 25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр рүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Л/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, унаж явсан мотоциклыг олсон. Тус багийн “Нар-Уулын садрага” гэдэг газраас “Сэрх богд”, “Толбот” гэдэг газар хүртэл 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 04.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү