Автын ослоор хоёр хүн нас баржээ


2021-04-28 09:36:16

Сүхбаатар дүүргийн XVIII хороо автозамын зорчих хэсэгт Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 17:02 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход “Бэлх” хүнсний захын дэргэд автозамын зорчих хэсэгт “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин осолдож автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй 2 эрэгтэй хүн хавчуулагдан нас барсан байжээ. Аврагчид цогцсыг гарган Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү