Ц.Ганзориг: Вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих журам гарна


2021-04-28 21:54:10

УОК-ийн Шуурхай штабаас иргэдийн асуултад хариулт өглөө.

Ковид-19 халдварын эсрэг вакцины 1 болон 2-р тундаа хамрагдсан иргэд орон нутаг руу зорчих боломжтой юу. Мөн гадаадаас бүрэн тундаа хамрагдаад ирж байгаа иргэдийг тусгаарлах уу гэсэн асуултад УОК-ийн шуурхай штабын дарга Ц.Ганзориг "УОК-ийн даргын тушаалаар батлагдсан тусгаарлан ажиглах байрны 31 дүгээр тушаал бий. Тэрхүү тушаалд гадаадаас вакцины 1, 2-р тунгаа хийлгээд 14 хоног өнгөрөөд Монгол Улсад ирж байгаа бол гэрийн ажиглалтад 7 хоног шилжүүлнэ. Хэрэв 14 хоног нь дуусаагүй бол тусгаарлах байранд тусгаарлана. Тусгаарлах хугацаанд 14 хоног болбол тэр хугацаанд нь гаргах зохицуулалттай.

Дотооддоо вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчиж болох эсэх асуудлыг их лавлаж байна. Энэ талаар журам боловсруулж байна. Хатуу хөл хорио ирэх сарын 8-нд тавигдана. Үүний дараа вакцины бүрэн тундаа хамрагдсан болон өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломж бий болно. Тэр болоход журам ч боловсруулагдаж дуусаад олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө" гэлээ. 

даа хамрагдаад ирж байгаа иргэдийг 14 хоног

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү