Голын уснаас цогцос олджээ


2021-05-02 11:43:27

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Эрчим багийн “Дэлгэрмөрөн” голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт энэ сарын 1-ний өдрийн 08:56 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:09 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд иргэн Б/51 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/ нас барсан байдалтай байжээ. Цогцсыг 1:06 цаг ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албанд хүлээлгэж өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү