Баригдаж байсан барилга нурж 5 хүн бэртжээ


2021-05-04 09:39:27

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагджээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нуржээ. Улмаар тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэн байна. Тус аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид тухайн байгууллагын ажилчдыг эсэн мэнд гарган  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан.

Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд өнөөдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү