Барааны захуудыг энэ сарын 22-наас нээнэ


2021-05-06 09:43:51

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн хөл хориог тодорхой шат дарааллын дагуу сулруулахаар болсон юм. Энэ хүрээнд тавдугаар сарын 8-наас аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь ажиллана.

Бизнес, нийгмийн 89 төрлөөс 18 нь хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл бизнес, нийгмийн 20 хувь нь ажиллахгүйх хязгаарлагдана.

Эрсдэл өндөр гэдэг гоо сайхан, үсчинд давтан тунтай хүмүүс энэ сарын 8-наас нээлттэй. Энэ сарын 15-наас давтан тунтай хүмүүст фитнес, бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй.

Энэ сарын 22-ноос том захуудыг нээнэ. Мөн давтан тунгаа тариулаад 14 хоносон бол хөдөө ПСР болон хязгаарлалтгүй явж болно.

Энэ сарын 8-наас дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.

Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн

  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

  3. Бүх төрлийн баар

  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

  6. Хүнсний биш барааны зах, худалдааны төв

  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

  8. Сургалтын төв

  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

  10. Алжаал тайлах төв

  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

  12. Саун, бассейн нийтийн халуун ус,

  13. Зочид буудал, дэн буудал

  14. Амралт, жуулчны газар

  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд

  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ

  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү