Машин нь цасанд суусан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ


2021-05-06 09:55:17

Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн “Цант” гэдэг газар автомашинтай иргэд цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 5-ны өдрийн 23:05 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 00:15 цагт очиж “Цант” гэдэг газар Приус-20 загварын автомашинтай цасанд суусан /автомашин нь эвдэрсэн/ иргэн Б /42 настай, эрэгтэй/, Ц/42 настай, эмэгтэй/, А /7 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/, БС /2 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Бурхант” гэдэг газар автомашинтай 3 хүн цасанд суусан тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 06:20 цагт очиж Говьсүмбэр аймгаас тус аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан “Чойр төмөр зам”-ын холбооны эзэмшлийн “УАЗ 39-09” загварын суудлын автомашинтай 3 хүн цасанд суусан байсныг автомашиныг үлдээж зорчин явсан 3 иргэнийг авч аймгийн төвд хүргэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү