Мөрийтэй тоглоом тоглож байсан 13 этгээдүүдийг саатуулжээ


2021-05-07 10:26:21

Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ хугацаанд иргэд бөөгнөрөл үүсгэн, мөрийтэй тоглож байсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ сарын 5-ны өдөр тус дүүргийн ... дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү