Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ


2021-05-07 16:49:28

Энэ сарын 8-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед нийслэлд аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь үйл ажиллагаагаа нээх юм. Харин 18 чиглэлийн байгууллага тодорхой хугацааны дараа үе шаттай нээгдэнэ.

Мөн нийтийн тээврийн болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтгүй болж байгаа юм. Тодруулбал,

  • Агаарын хилийг тавдугаар сарын 31-нийг хүртэл нээхгүй.
  • Тавдугаар сарын 22-ныг хүртэл хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
  • Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.
  • Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
  • Халдвар хамгааллын дэглэмийг баримтална.
  • Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.
  • Хот хоорондын ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү