Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах 26 граашийн газрыг чөлөөллөө


2021-05-13 18:00:34

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлөх ажил үргэлжилж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 гараашийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Уг гараашуудыг чөлөөлснөөр дүүргийн 149-р цэцэрлэгийн өргөтгөл баригдах боломжтой болж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү