Туул голд машинтайгаа живсэн 4 иргэнийг эсэнд мэнд гаргажээ


2021-05-14 10:18:13

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд 4 хүнтэй автомашин энэ сарын 14-нд буюу урд шөнө 01.35 цагт  усанд живсэн тухай Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 02:10 цагт очиж Баянзүрхийн гүүрнээс зүүн зүгт 3.5 км-т “Туул” голд иргэн Г-гийн “Тоёота Сай” загварын автомашин усанд живсэн байсныг 2:30 цаг ажиллаж автомашиныг гарган авсан байна. Тус автомашинд зорчиж явсан иргэн Т /30 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарыг аварчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү