Т.Баярхүү: Зочид буудал, амралт сувиллын газар, хоол үйлчилгээний газрууд, сауныг 5 дугаар сарын 22-ноос нээхээр төлөвлөж байна


2021-05-14 15:56:15

Тавдугаар сарын 22-ноос зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээх талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү  хэллээ.

Тэрбээр, “Тавдугаар сарын 15-наас эхлэн кофе шоп, танхимын сургалт, фитнесс, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд танхимаар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлэн эдгээр дөрвөн төрлийн үйл ажиллагаа нээгдэнэ. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Харин тавдугаар сарын 22-ноос эхлэн үлдсэн төрлийн үйл ажиллагаануудыг нээхээр судалж байна.  Гэхдээ энэ бол эцсийнх биш гэдгийг хэлье. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй* гэв.

Мөн амралт сувиллын газрууд зөвхөн гэр бүлийн хүрээнд амрагчдаа хүлээн авах бол хоол үйлчилгээний газрууд 50 хувийн дүүргэлтээр танхимаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгөөг гаргаад байгаа аж.

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх хугацааг мөн 5-р сарын 22-ны өдөр байхаар төлөвлөсөн бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү