Аадар борооны орсны улмаас 5 ханатай гэр үерт урсжээ


2021-06-07 10:20:25

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар энэ сарын 6-ны өдрийн 16:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж 5 ханатай гэр үерийн усанд урсжээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 21:15 цагт очиж Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар иргэн Ц-ийн 5 ханатай гэр үерийн усанд урссаныг 3 цаг ажиллаж гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү