Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 71 дуудлага бүртгэгджээ


2021-06-10 11:43:18

Өчигдөр буюу энэ сарын сарын 9-нд Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1193 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 951 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 71 байв. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 34
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 88
  • Хүний биед халдсан 33
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 44 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 74 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 103 тохиолдол гарчээ.

Arslan.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү