Эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав


2021-06-10 14:54:47

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-уудад зориулсан цахим сургалт хийв.

Сургалтад 2021 оны 2 дугаар сараас хойших хугацаанд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүргийг хэрэгжүүлэхээр томилогдсон 120 орчим эрх бүхий албан тушаалтан хамрагдав.

“Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах тухай”, “ЭБАТ-ны үйл ажиллагааны тухай”, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим системд мэдүүлэх, баталгаажуулах нь” сэдвээр энэ удаагийн сургалт зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдод холбогдох хууль тогтоомж болон цахим системийн хэрэглээний талаар нэгдсэн мэдээлэл өгсөн нь онцлог байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү