Өнгөрсөн жил 129 явган зорчигч автомашинд мөргүүлж нас баржээ
2022-01-20 13:32:10

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас баржээ. Үүний 129 буюу 33.6 хувь явган зорчигч байна.
Явган зорчигийн
- Нийслэлд 72 буюу 55.8 хувь
- Орон нутагт 57 буюу 44.2 хувь эзэлж байна.
Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2 хувь нь явган зорчигч байгаагаас
- Нийслэлд 875 буюу 79.1%,
- Орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.
Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна.
Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих: