Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7.3 хувиар өсчээ


2022-01-21 09:44:29

Авлигатай тэмцэх газарт 2021 оны эхний 11 сард 308 авлигын хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 15 (7.3%)-аар
  • Хахууль авах гэмт хэрэг 7 (11.7%)-гоор
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (2.0 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 308 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад

  • 220 (64.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 67 (19.5%) нь хахууль авах гэмт хэрэг,
  • 39 (11.4%) нь хахууль өгөх гэмт хэрэг,
  • 8 (2.3%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг,
  • 6 (1.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг,
  • 3 (0.9%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү