21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээ хийв


2022-01-26 10:07:15

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 359 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан эсэхийг судлан тогтоох зорилгоор эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу legalinfo.mn цахим системд байршуулсан 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээг хийж  дуусган, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн төслийг хянаж санал хүргүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү