Төв аймагт 2014 айлын орон сууцны хороолол баригдаж эхэллээ


2022-05-16 10:30:18

Төв аймгийн Зуун хотод баригдах 2 дахь ээлжийн 2000 айлын орон сууцны хорооллын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. 2000 айлын орон сууцны хорооллын барилгажилтын төслийн инженер хангамжийн шугам сүлжээ байгуулах ажлыг “Бодь Тэгри” групп хариуцан эхлүүлж байна.

Бодь Тэгри хотхон нь Олон улсын нисэх буудалтай шууд холбогдох 8 км засмал зам, улсын сургууль цэцэрлэг, соёл үйлчилгээний төвтэй байх юм. Орон сууцны хорооллын барилгын шав тавих ёслолын үеэр Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар үг хэлсэн. Тэрбээр Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлээ аймгийн ИТХ-аараа батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энэхүү дунд хугацааны бодлогоо Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн газар зүйн байршил нь төвийн бүсийн төвд томоохон зах зээлийн бүсийг тойрон байршсан дэд бүтцийн зангилаа, бүс нутаг бөгөөд сум орон нутгийн хөгжлийг хангах, иргэдийг орон нутагтаа аятай тухтай амьдрах нөхцөл бололцоог бий болгох үүднээс хөрөнгө оруулалтыг татаж бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 27 сумын 50 хувь нь улсын чанартай хатуу хучилттай автозамаар холбогдож, 26 сум төвлөрсөн халаалтын системтэй болсон” гэв.

Мөн тэрбээр "Энэхүү орон сууцны хороолол нь бүрэн цутгамал хийцтэй, 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй, ХБНГУ, ОХУ-ын цэвэр, бохир усны холбоосуудтай, орчин үеийн өрөөний зөв зохион байгуулалттай, хүүхдийн тоглоомын талбайтай, галын аюулгүй байдлын системтэй, анхны 24 цагийн лифттэй, автомашины нэгдсэн дулаан зогсоол бүхий 40%-ийн ногоон байгууламжтай баригдах юм. Цаашид ч Төв аймаг улам өргөжин тэлж хөгжих болно" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү