Экскаваторын шанага мөргөж нас баржээ


2022-05-18 08:47:52

Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороо, Зурагтын шинэ эцэс автомашин хашаа мөргөж, автомашины бүхээгт жолооч нь хавчуулагсан тухай дуудлагыг 07:34 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 07:47 цагт очиход иргэн С/25 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хонда Фит” загварын суудлын автомашинаар зам дагуу зогсож байсан /Экскаватор/-ын шанага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Тээврийн Цагдаагийн албанд шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү