Сураггүй болсон 2 иргэний нэгийнх нь цогцосыг, мөн мотоциклыг олжээ


2022-05-23 11:03:36

Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан 2 хүн энэ оны гуравдугаар сарын 8-нд сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Түнэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2022.03.12-ны өдрийн 09:00 цагаас “Эг”-ийн голын орчимд 5 км-ийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 2022.03.12 өдрийн 14:26 цагт зогсоосон. 2022.04.22-ны өдөр Түнэл сум “Эгийн гол”-оос иргэн Б-ийн цогцос нь олдсон.

Иргэн Л-ийн ар гэрээс энэ сарын 19-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 14:18 цагт очиж анх осолдсон “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас урсгал дагуу 250 м зайтай газраас мотоциклыг олж татан гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. “Эгийн гол”-оор 15 км-т завиар урсаж, 2-3 метрийн гүнд 1 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 05.23-ны өдрийн 09:00 цагаас дахин эхлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү