Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унаж, амиа алджээ


2022-05-23 13:08:21

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор өнөөдөр 08.00 цагийн орчим хүн унаж, амиа алдсан байна.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дуудлагын дагуу хэргийн газар очиход тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй цонхоор унаж нас барсан нь тогтоогджээ.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус хэлтсээс одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү