“Хилэм” нууранд хөвж байсан цогцсыг гаргажээ
2022-05-24 10:40:10

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Хилэм” нуур Тогтоол усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 23-ны өдрийн 12:14 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 28 км замыг туулан 12:56 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /56 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Хилэм” нуурын усны мандал /эргээс 2 метрт/-д хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: