Туул голын усанд боогдсон 18-19 насны 7 иргэнийг завиар зөөвөрлөжээ


2022-06-21 10:33:06

Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 11:30 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 12:30 цагт хаяг дээр хүрэлцэн очиход “Туул” голын салаанд усанд боогдсон иргэн Б /19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, С /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Н /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Б /19 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, М /18 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Б/19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/, Ш /19 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/ нарыг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү