Ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн нас баржээ


2022-06-27 10:08:41

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Зүүн түрүүний гүүр” гэдэг газар Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан ачааны автомашин автозамын хажуу руу онхолджээ. Ослын улмаас 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдрийн 10:07 цагт мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8  км замыг туулан очиход “Хово ZZ3257“ загварын ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, тухайн автомашины жолооч А /30 настай, эрэгтэй Дархан-уул аймгийн Дархан сумын харьяат/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг автозамаар зорчиж явсан иргэд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байсан.  Тухайн иргэн Эмнэлгийн байгууллагад хүргэгдэх замдаа нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү