19 настай эрэгтэй Орхон голд осолджээ


2022-06-29 10:17:16

Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн “Орхон голын гүүр" гэдэг газар “Орхон" голд хүн осолджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, сум дундын Прокурорын газар, Сант сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт Булган аймгийн харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/-ыг 06.27-ны өдрийн 17:47 цагаас эхлэн 22:15 цаг хүртэл тус сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газраас хойд зүгт 36 км-т завьтай урсаж, 4 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр 3 км-т, голын эрэг дагуу 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрлийн ажиллагаа 06.28-ны өдрийн 05:25 цагт дахин эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү