“Цагаан” голоос 33 настай эрэгтэйн цогцосыг гаргажээ


2022-08-15 10:26:36

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн “Хар-Уул” гэдэг газар  “Цагаан” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрийн 17:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Е /33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 20 минут ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү