Зам тээврийн ослын улмаас 6 хүн нас баржээ


2022-08-15 12:25:03

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас

  • Нийслэлд 11
  • Орон нутагт 13 хүн гэмтэж бэртсэн байна.

Ослын улмаас

  • Нийслэлд 1
  • Орон нутагт 5 хүн нас баржээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч 396 хүүхэд гэмтжээ. 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна.

Иймд тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүх хамгаалалтын хэрэгслийг стандартын дагуу зүүж хэвших ялангуяа бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд харгалзах хүнтэй хамт зорчуулахыг анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү