ШУУРХАЙ: Дарханы замын тендерийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнд НЭГЖЛЭГ хийж байна


2022-08-15 13:59:40

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой “алдагдсан боломж”-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Энэ асуудлын хүрээнд буюу Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд яг одоо прокурорын зөвшөөрөлтэйгээр НЭГЖЛЭГ хийж байна.

Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд  2 болон 4-р хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж буй аж.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр ЗТХЯ болон холбогдох албан тушаалтнуудын орон байр зэрэг нийт 30 гаруй объектод нэгжлэг хийжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү