Алтан намар-2022″ үзэсгэлэн худалдаа 17 байршилд гарч байна


2022-08-18 20:36:44

“Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна. Нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж 7 дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.

Дүүрэг Байршил
1 Баянгол 4 дүгээр хороо, төмөр зам 1000 машины зогсоол
2 Баянзүрх 4 дүгээр хороо, Жуковын талбай
3 9 дүгээр хороо, Шар хадны эцэс хүнсний ногооны контейнер 
4 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнер
5 6 дугаар хороо, Бөхийн өргөө
6 Чингэлтэй 20 дугаар хороо, Зунжин бүсэд
7 2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд
8 Сонгинохайрхан 9 дүгээр хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал, хүнсний ногооны  контейнер
9 19 дүгээр хороо, Миний захын хажууд хүнсний ногооны контейнер
10 17 дугаар хороо, KFC-ын баруун тал
11 29 дүгээр хороо, Москва хорооллын хажууд
12 Сүхбаатар 6 дугаар хороо, ХУБТ-ийн хойд тал, Өлзий төвийн эсрэг талын хүнсний ногооны худалдааны контейнер
13 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 4 байрны ард, хүнсний ногооны худалдааны контейнер
14 12 дугаар хороо, 32-ын тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн талбай
15 16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер
16 Хан-Уул 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
17 Багануур 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү