Автын ослоор 5 хүн нас баржээ


2022-08-19 10:41:34

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т суудлын автомашин болон ачааны автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 5 хүн бүхээг дотроо хавчуулагдаж нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 55.6 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын “Сивик” загварын суудлын автомашин автозамын эсрэг урсгал руу орж Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Норд бенз” загварын зүтгүүртэй мөргөлдөн доогуур нь орж дарагдсан байсан аж. Онцгой байдлын албан хаагчид суудлын автомашиныг татан гаргаж, дотроос нь автомашины жолооч Н /25 настай, эрэгтэй/, зорчигч Е /35 настай, эрэгтэй/, иргэн М /65 настай, эмэгтэй/, М /35 настай, эрэгтэй/,  Д /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү