Түймэрт 10 гахай, 100 тоорой өртжээ
2022-09-21 10:13:03

Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, 7 дугаар хэсэгт гахайн байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 07:20 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:29 цагт очиход иргэн У-ын 8х25 метрийн хэмжээтэй гахайн байрны дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 10 гахай, 100 тоорой өртөж хорогдсон.
Сэтгэгдэл бичих: