Рэнчинлхүмбэ суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2022-12-09 08:40:49

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Бага-Ар гол” гэдэг газар энэ сарын 8-ны өдрийн 07:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Сэтгэгдэл бичих: