Ачааны машин гүүрэн дээрээс унажээ
2022-12-09 08:44:45

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газарт ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин гүүр /5 м өндөр/-ний хашлага мөргөж доош унаж жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас баржээ.
Сэтгэгдэл бичих: