Баянгол дүүрэгт "MASAM II" төсөл хэрэгжиж байна


2023-01-24 09:07:52

Дэлхийн банк болон “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран хэрэгжүүлж буй  “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (MASAM II) төслийг “Цогц хөгжлийн үндэсний төв ТББ” гэрээлэн Баянгол дүүрэгт хэрэгжүүлж эхлэж байна.

Төслийн хүрээнд 2023 оны 1 сарын 18-19-ний өдрүүдэд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэнүүд болон 34 хорооны Засаг дарга нарыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар Нийгмийн эгэх хариуцлага, Монгол Улсын төсөв, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд иргэд хэрхэн оролцох эрх зүйн зохицуулалт, боломж, туршлагыг байгааг сонирхолтой, энгийн байдлаар танилцууллаа. Уг төсөл цаашид төрөөс үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлд үе шаттай олон ажлыг иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.




 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү