47 настай иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна


2023-01-25 09:27:46

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн иргэн Н энэ сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н / 47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Мөн Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 18:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү