Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна
2023-01-26 09:40:47

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн 2 дугаар гудамжинд иргэн Н энэ сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг энэ сарын 25-ны өдрийн 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Сэтгэгдэл бичих: