Тариа андуурч хийснээс өвчтөн нь нас барсан сувилагчийг ирэх сард шүүнэ

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон. Гэвч Иргэний хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
Хэргийг нэхэн сануулбал, “Өргөө" амаржих газрын сувилагч 2021.09.23-ны өдөр тариа андуурч хийсний улмаас өвчтөн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Сэтгэгдэл бичих: